Өнөөдөр болох үйл явдлын тойм

2014 оны 5 сарын 30

08:00-18:00 цагийн хооронд БОНХЯ, Туул голын сав газрын захиргаа хамтран зохион байгуулж байгаа "Туул" форум  Чингис зочид буудлын 3 давхарт болно. Утас: 99894441 99130782

09:00-12:00 цагийн хооронд 6-р сарын 1-ны хөдөлгөөн зохион байгуулах талаар болон Хүүхдийг буруу тээвэрлэж байгаа жолоочид торгуулийн арга хэмжээ тооцож эхлэж байгаа талаар Нийслэлийн замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.

09:00-16:00 цагийн хооронд МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес Таймс” сонин үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд “Chess Times-2014” сэдэвт уламжлалт шатрын тав дахь удаагийн тэмцээн зохион байгуулагдна. Утас: 325374

10.00-16.30 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд  “Нутгийн иргэд уул уурхайд дасан зохицох уу?” сэдэвт дугуй ширээний уулзалтыг зохион байгуулагдана. Утас: 9907-4459, 350002

10:30 цагаас "Хог" болсон хогын уут тараахыг эсэргүүцсэн залуус Хотын захиргааны үүдэнд цуглаж эсэргүүцлээ илэрхийлнэ

11:00 цагаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ШШГЕГ-ын харьяа Хүүхдийн хорих 411 дүгээр анги нээлттэй ажиллаж, хүмүүжигч хүүхдүүдийг эцэг эхтэй нь уулзуулна. Мөн хорих ангийн хүсэлтээр хүүхдийн номын ордон, МЗЭ-ийн дэргэдэх Залуу Зохиолчдын Нэгдлээс хамтран тус хорих ангид очиж уулзалт хийхээр боллоо. Утас: 96015047, 88842471, 91901028, 89119808, 96029808

11:00 цагаас Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос “Эрхэлсэн тодорхой ажилгүй болон тэтгэврийн насны өрх толгойлсон хөдөлмөрч ээжүүдийгээ дэмжиж тэдэнд урам зориг өгч, хийсэн бүтээлийг нь зарж борлуулахад дэмжлэг үзүүлэх” зорилгоор "УРАН ГАРТ ЭХЧҮҮД" бүтээлийн үзэсгэлэн гаргана. Нээлтэнд НАМЭХ-ны УЗ-ийн гишүүд оролцоно. Арга хэмжээ Тусгаар Тогтнолын ордны 1 давхарт болно.

12:00 цагаас Чингэлтэй дүүргийн 18 хороонд Мөрөөдөл Олон Улсын Хүүхдийн Зуслан, Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 0-14 насны 50 хүүхдэд бэлэг гардуулах үйл ажиллагаа болно. Хаяг: /Долоон буудлаас Чингэлтэй рүү зүүн тийшээ эргээд Яргайт явах замд Чингэлтэй дүүргийн 18 хороо/

12:00 цагаас Сагсан бөмбөгийн сурагчдын дэлхийн аваргад шагналд байранд шалгарсан өсвөрийн шигшээ багийг Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар өөрөөндөө хулээн авч уулзана. Утас: 88081047

12:00 цагаас Чингисийн талбай дээр  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг илэрхийлэх Бид тэгш эрхтэй-Флаш моб өдөрлөгийн үйл ажиллагаа болно. Утас:99741916, 99008935

12:30 цагаас ЭХЭМҮТ дээр “Эрүүл эх үрс-Монголын ирээдүй” хэвлэлийн бага хурал болно. Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож, “Нярайн тандалт шинжилгээ” хөтөлбөрийн нээлтийг хийж, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудтай цахим уулзалт хийнэ. УТас: 328773, 99915109
13:00 цагаас “Platinium shopping Center”-т (хуучнаар Солонго ресторан) болох Монголын “Florever” мэргэжлийн студи, Японы “AUCNET” компаниас хамтран Монголд анх удаагаа жинхэнэ япон икэбана буюу цэцэг амилуулах урлагийг үзүүлэх тоглолт хийнэ.

 13:30-15:30 цагийн хооронд  Дэлхийн тамхигүй өдрийг тохиолдуулан “Тамхинаас татгалзаж байна” уриан дор “1000 сурагчийн парад Чинисийн талбайд болно. Утас: 324713, 88118626, 88397910, 99996431

14:00 цагаас “ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН” -ийн 301 тоотод “Орон сууцны салбар дахь хэрэглэгчийн эрх ашиг” сэдэвт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалт болно. Уулзалтын сэдвийн хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Цэгмид, мэргэжилтэн К.Жархынбек нар оролцон мэдээлэл хийнэ. Утас: 88242280

14:00 цагаас Нийслэлийн Хөдөлмөрийн газраас Нийслэлийн тээврийн газартай хамтран 6 сарын 1-ны өдөр “Хүүхдийн баяр”–ыг угтан цэвэр орчинг бүрдүүлэх зорилгоор их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна. Их цэвэрлэгээнд Нийслэлийн хөдөлмөрийн газарт бүртгэлтэй нийт 200 оюутан цагийн ажлаар Сутайн буянт, Трансбус, Атибус гэх мэт 14 аж ахуйн нэгжийн 105 том оврын автобус цэвэрлэнэ. Утас 99694908, 96883369

“Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, насжилт” үндэсний чуулган “Ачтан” клиникийн эмнэлгийн 8 давхарын хурлын зааланд болно. Утас: 99649564, 95190713, 350804, 91911958

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3739
0 эможи
keyboard_arrow_up