“Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, насжилт” сэдэвт олон улсын чуулган болно
Өнөөдөр Ази Номхон далайн орнуудын “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, насжилт” сэдэвт олон улсын 9 дэх удаагийн чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулах юм байна.
Тус олон улсын чуулган ирэх сарын 01-ний хооронд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Геронтологийн үндэсний төв, Монголын бэлгийн анагаах ухааны нийгэмлэг, Монголын андрологийн нийгэмлэг, Монголын менопауз, андропауз зохицуулалтын нийгэмлэг, Монголын бөөрний мэс заслын нийгэмлэгүүд хамтран зохион байгуулах аж.
Дашрамд хэлэхэд уг чуулганд Америк, Япон, Сингапур, Солонгос, Тайван, Тайланд, Индонез, Малайз гэх зэрэг дэлхийн нэр хүнд бүхий гадаадын 50 гаруй эрдэмтэн, судлаачид оролцох аж.