Нийслэлд өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

2014 оны 5 сарын 30

Замын цагдаагийн газарт

df09:00-12:00 цагт 6-р сарын 1-ны хөдөлгөөн зохион байгуулах талаар мэдээ, мэдээллийг, Хүүхдийг буруу тээвэрлэж байгаа жолоочид торгуулийн арга хэмжээ тооцож эхлэж байгаа талаар мэдээллүүдийг Нийслэлийн замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс өгнө.

fХотын захиргааны үүдэнд 

df10:30 цагт "хог" болсон хогын уут тараахыг эсэргүүцсэн залуус цуглаж эсэргүүцлээ илэрхийлнэ.

fТусгаар Тогтнолын ордны 1 давхарт

fg11:00 цагт Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос Эрхэлсэн тодорхой ажилгүй болон тэтгэврийн насны өрх толгойлсон хөдөлмөрч ээжүүдийгээ дэмжиж тэдэнд урам зориг өгч, хийсэн бүтээлийг нь зарж борлуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор "Уран гарт эхчүүд" бүтээлийн үзэсгэлэн гаргана. Нээлтэнд НАМЭХ-ны УЗ-ийн гишүүд оролцоно.

fХэвлэлийн хүрээлэнд  

df10.00-16.30 цагт “Нутгийн иргэд уул уурхайд дасан зохицох уу?” сэдэвт дугуй ширэний уулзалтыг зохион байгуулж байна.

dfШШГЕГ-ын харьяа Хүүхдийн хорих 411 дүгээр ангид

df11:00 цагт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Хүүхдийн хорих 411 дүгээр анги нээлттэй ажиллаж, хүмүүжигч хүүхдүүдийг эцэг эхтэй нь уулзуулна. Хорих ангийн хүсэлтээр Хүүхдийн номын ордон, МЗЭ-ийн дэргэдэх Залуу Зохиолчдын Нэгдлээс хамтран тус хорих ангид очиж уулзалт хийнэ.

fЭХЭМҮТ-д

df12.30 цагт “Эрүүл эх үрс-Монголын ирээдүй” хэвлэлийн бага хурал болно. Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож, “Нярайн тандалт шинжилгээ” хөтөлбөрийн нээлтийг хийж, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудтай цахим уулзалт хийнэ.

df24-р сургуулийн хөлбөмбөгийн талбайд

df12:00 цагт "Монгол Туургатан 2050" Өсвөрийн Хөлбөмбөгчдийн фестивалийн хэвлэлийн бага хурал болно.

dfСпортын бэлтгэлийн тевд

df12:00 цагт Сагсан бембегийн сурагчдын дэлхийн аваргад шагналд байранд шалгарсан есверийн шигшээ багийг Спортын бэлтгэлийн тевийн  дарга Б.Наранбаатар ереендее хулээн авч уулзана.

fgЧингисийн талбайд

df12.00 цагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг илэрхийлэх Бид тэгш эрхтэй-Флаш моб өдөрлөгийн үйл ажиллагаа болох гэж байна. Энэхүү үйл ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн www.bidchadna.mn цахим хуудаснаас санаачлан зохион байгуулж байгаа юм.

s“Platinium shopping Center”-т (хуучнаар Солонго ресторан)

df13:00 цагт Монголын “Florever” мэргэжлийн студи, Японы “AUCNET” компаниас хамтран Монголд анх удаагаа жинхэнэ Япон икэбана буюу цэцэг амилуулах урлагийг үзүүлэх гэж байна.

df“Хууль зүйн үндэсний хүрээлэн” -ийн 301 тоотод

df14.00 цагт “Орон сууцны салбар дахь хэрэглэгчийн эрх ашиг” сэдэвт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалт болно. Уулзалтын сэдвийн хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Цэгмид, мэргэжилтэн К.Жархынбек нар оролцон мэдээлэл хийнэ. /Оролцох сэтгүүлчид 88242280 дугаарт холбогдон бүртгүүлнэ/

dfБусад

d14:00 цагт Нийслэлийн Хөдөлмөрийн газраас Нийслэлийн тээврийн газартай хамтран 06 сарын 01-ны өдөр “Хүүхдийн баяр”–ыг угтан цэвэр орчинг бүрдүүлэх зорилгоор их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна. Их цэвэрлэгээнд Нийслэлийн хөдөлмөрийн газарт бүртгэлтэй нийт 200 оюутан цагийн ажлаар Сутайн буянт, Трансбус, Атибус гэх мэт 14 аж ахуйн нэгжийн 105 том оврын автобус цэвэрлэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3736
0 эможи
keyboard_arrow_up