Өнөөдөр Чингисийн талбайд тамхины эсрэг парад болно

2014 оны 5 сарын 30

Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, Монголын сурагчдын холбоо, ДЭМБ, Нийслэлийн эрүүл мэндийн төв болон Нийслэлийн цагдаагийн газраас “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тохиолдуулан “Тамхинаас татгалзаж байна” уриан доор 1000 сурагчийн парадыг өнөөдөр Чингисийн талбайд зохион байгуулах юм байна.

Энэхүү арга хэмжээ нь  13.30 цагаас Нийслэлийн 5 дугаар сургуулиас Их Эзэн Чингис хааны талбайр руу хөдөлснөөр эхэлж, сурагчид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Данзанравжаагийн шүлэг сонсож, тамхины эсрэг уриа хэлж, андгай өргөх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3731
0 эможи
keyboard_arrow_up