Хөвсгөл аймгийн Ардчилсан намынхан сургалт зохион байгуулна
Хөвсгөл аймгийн Арчилсан намынхны хүсэлтээр Нийслэлийн Арчилсан нам “Өөрчлөлтийг чиглүүлэгч төв”-тэй хамран 2014 оны зургадугаар сарын 4-нд “Blue Sky” цамхагийн гурван давхар “Topaz” хурлын зааланд “Багийн амжилт-Миний ажлаас” сэдэвт сургалт зохион байгуулахаар боллоо.
Энэхүү сургалтад Хөвсгөл аймгийн 24 сумын намын хорооны дарга, Засаг дарга нар оролцох юм. Тэд бүтэн өдрийн турш үргэлжлэх сургалтын явцад “Би хаана явна вэ. Өөрийгөө таньж бусдыг манлайлах нь”, “Хувийн зохион байгуулалт цагийн менежмент”, “Хамтран ажиллахын утга учир” зэрэг хэд хэдэн сэдвээр номын дуу сонсоно. Мөн сургалтад оролцогчдод Нийслэлийн АН-ын үйл ажиллагааг танилцуулж, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн, хийсэн болон цаашид хийх ажлуудын тухай мэдээлэл өгөх юм.