2840 тусгай зөвшөөрөлтэй хүчин төгөлдөр байна

2014 оны 5 сарын 29

Улсын хэмжээнд одоогийн байдлаар 2840 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа аж. Үүнээс 1330 нь ашиглалтын, 1510 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа юм.  Харин Монгол Улсын нийт газар нутгийн 7,9 нь тусгай лицензэд хамрагдаж байгаа гэсэн тооцоо гарчээ. Гэхдээ энэ нь 2010 онд Монголын нийт газар нутгийн 38 хувийг эзэлж байсан гэсэн үзүүлэлтээс хамаагүй бага байгаа юм. Судлаачид хайгуулын лицензийг гурван жилдээ олгохыг хориглоод байгаа УИХ-ын шийдвэрийг хөрөнгө оруулагчдыг үргээх нэг хэлбэр гэж хардаг бол энэ удаад УИХ-д энэ шийдвэрийг цуцлах хуулийн төслийг өргөн бариад байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3696
0 эможи
keyboard_arrow_up