Эмэгтэй эрдэмтэд төрийн ордонд чуулна
2014 оны 5 сарын 29
“Монголын оюунлаг эмэгтэй эрдэмтдийн холбоо”-ноос санаачлан “Инноваци ба хөгжилд эрдэмтэн эмэгтэйчүүд” уриан доор Монголын эрдэмтэн эмэгтэйчүүдийн чуулганыг 2014 оны 5 дугаар сарын 30-ны 09.00 цагт Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Тус чуулган нь улс орны нийгэм, хөдөө аж ахуй, техник технологи, эдийн засаг, инновацийн хөгжилд эрдэмтэн эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмэр, оролцоо, оюуны үнэлэмж, манлайллыг нэмэгдүүлэх, улмаар мэдлэг-үйлдвэрлэл-салбар хоорондын хамтын ажиллагааг нягтруулан хөгжүүлэх зорилготой аж. Уг чуулганд Монгол Улсын нийт 1600 гаруй эрдэмтэн эмэгтэйчүүд оролцох юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3686
0 эможи