Зам засварын ажлыг 7 сард багтааж дуусгана

2014 оны 5 сарын 29

Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар 2014 онд хэрэгжүүлэх хотын гудамж замуудын урсгал засварын ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хийж гүйцэтгэхээр 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд зам засварын ажлыг энэ сарын 23-ны өдрөөс эхлүүлж ирэх долоон сарын нэгний өдөр дуусгахаар төлөвлөөд байгаа юм байна. Урсгал засварын ажлыг хийх явцад замын хөдөлгөөнийг бүрэн хаахгүйгээр тухайн засвар хийх хэсэгт хаалт, тэмдэг тавьж хийж гүйцэтгэнэ. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийх хотын гол болон туслах гудамж замуудын засварын ажлын жагсаалтыг дэлгэрэнгүй мэдээллийг энэ онд танилцуулна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3684
0 эможи
keyboard_arrow_up