“Эрүүл биед саруул ухаан оршино” уриатай явган аялал зохион байгууллаа
2014 оны 5 сарын 29
“Эрүүл ажлын байр-2014” сарын аяны хүрээнд эвсэг хамт олныг бүрдүүлэх, ажилчдын бие бялдарыг чийрэгжүүлэх зорилготойгоор Хан-Уул Эрүүл мэндийн нэгдлийн нийт ажилчид 2014 оны 05 сарын 24-ны өдөр Богд ууланд явган аялал хийлээ.
Явган аялалын нээлтийг Зайсангийн 32-р сургуулийн талбайд хийж, Богд уулын энгэр хүртэл 2,5 км замыг туулсан.
Явган аялалын дараа тасаг, нэгжүүдийн дунд
- Тасгийн мэндчилгээ
- Өглөөний цайг өөртөө арга хэмжээ
- Олс татах тэмцээн
- Буухиа зэрэг тэмцээн зохион байгуулсан.
Багийн дүнгээр
1-р байрт Поликлиникийн тасаг
2-р байрт Захиргаа аж ахуйн тасаг
3-р байрт Нийгмийн эрүүл мэндийн тасаг
4-р байрт Салбар амбулатори
5-р байрт Хэвтэн эмчлүүлэх тасаг тус тус шалгарлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3668
0 эможи