Хөдөлгөөн-Эрүүл мэнд урт наслалт сэдэвт биеийн тамир, чийрэгжүүлэлтийн нэгдсэн арга хэмжээ боллоо
Чийрэгжүүлэлтийн нэгдсэн арга хэмжээ нь 2014 оны 05-р сарын 27-ны өглөө 07:30-08:30 цагийн хооронд Чингисийн талбайд зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээг ССАЖЯ-ны харъяа “Спорт бэлтгэлийн төв”, нийслэлийн дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороо болон Геронтологийн Үндэсний төв, ахмад настай иргэдийг өргөнөөр хамрууллаа. Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн биеийн тамир, спортын хороо, “Ахмадын хороо”-той хамтран дүүргийн 2, 3, 6, 15, хорооны нийт 40 гаран ахмадуудыг хамруулж оролцсон аж. ССАЖЯ-ны харъяа Спорт бэлтгэлийн төвөөс арга хэмжээнд цугласан ахмадуудад малгай, алхалт хэмжигч багаж, фудболк зэргийг тарааж Геронтологийн Үндэсний төв ахмад настай иргэдийн артерийн даралтыг үзэн цусан дахь сахарын хэмжээг тодорхойлж оролцлоо.









