Хуванцар саван дээрх тэмдэглэгээ юу өгүүлдэг вэ
Иргэд ундны ус, айраг, сүү зэрэг шингэн зүйлсээ хуванцар саванд хийж, хадгалах нь элбэг. Тэгвэл хуванцар саван дээрх энэ тэмдэглэгээг харах нь чухал гэнэ. Хуванцар саван дээр 1-7 хүртэлх тэмдэглэгээ байх бөгөөд үүнээс нэг, тав гэсэ дугаартай хуванцар сав нь хэрэглэхэд хамгийн аюулгүйг аж. Харин хоёр, дөрөв нь эрүүл мэндэд учруулах хор хөнөөл бага бол гурав, зургаа, долоо нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хортой байдаг тул дахин ашиглахаас татгалзаарай. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан хүнсний зориулалтаар ашиглаж байгаа хуванцар саванд шинжилгээ хийхэд хар тугалганы хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болон манай улсад мөрдөж буй стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс / хар тугалга-0,01 мг/л / 60-800 дахин их, формальдегид дээд хэмжээнээс / формальдегид-0.1 мг/ л/ 1800-6900 дахин их байгааг тогтоосон байна. Хар тугалга, химийн бусад бодис нь хүний биед хурамтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан, эд эрхтэнийг өвчлүүлэх эрсдэлтэй байдаг аж.