Гадаад пасспортыг гэртээ хүлээн авдаг болох нь
2014 оны 5 сарын 28
УБЕГ-аас гадаад паспортыг иргэдийн гарт хүргэх үйлчилгээг шинээр нэвтрүүлжээ. Өөрөөр хэлбэл, гадаад паспорт захиалсан иргэн өөрийн гэр, ажлын байрандаа шуудангаар дамжуулан хүлээн авах боломжтой болжээ. Паспортыг бүх дүүрэгт байршил харгалзахгүй 24 цаг, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Дундговь, Өмнөговь аймагт 48 цагийн дотор хүргэж өгөх аж. Харин бусад аймагт 72 цагийн хугацаа шаардах бөгөөд хот доторх үйлчилгээ нь 3500 төгрөг, орон нутгийнхан 5000 төгрөгийн хураамжийг хүргэлтийн үнэд төлөх юм байна. Дашрамд сонирхуулахад, одоогийн байдлаар тус үйлчилгээг 5600 гаруй иргэн сонгоод байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3637
0 эможи