МУИС-ын багш нар захирлаа огцрохыг шаардлаа
2013 оны 11 сарын наймны өдөр МУИС-ийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай Удирдах зөвлөлийн тогтоолын төслийг сургуулийн ажилчдаас далд хуйвалдааны замаар Эрдмийн болон захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэлгүй захирлуудын хүрээнд үгсэн боловсруулсныг МУИС-ийн багш нар мэдэж "МУИС-ийн багш нарын холбоо" "МУИС-ын ардчилалыг аврах түр хороо" байгуулан удаа дараа арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажилласан боловч үр дүн гараагүй тухай өнөөдөр Монгол нюьсийн мэдээллийн байранд хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд Багш нарын холбооны тэргүүн Х.Болд-Эрдэнэ, МҮЭХ-ний гишүүн Б.Чойсамба болон МУИС-ын багш нарын төлөөлөл оролцлоо. Эдгээр багш нар МУИС-ын захирал А.Галтбаярыг долоо хоногийн хугацаанд суудлаасаа огцрохыг шаардсан бөгөөд хэрэв тэрээр энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд БШУ-ны сайд Л.Гантөмрийг ажлаа хийж чадахгүй байна гэсэн үндэслэлээр ажлаасаа огцрохыг шаардлаа. МУИС-ийн багш нарын холбооноос дөрвөн сарын 15-нд 521 багш ажилчдыг хамарсан судалгааг хийсэн бөгөөд судалгаанд оролцсон нийт багш ажилчдын 83,5 хувь нь өнөөгийн удирдлагад итгэл хүлээлгэхгүй гэсэн дүгнэлтийг гаргаж таван сарын есөнд А.Галтбаярт албан бичиг хүргүүлсэн ч багш нарын албан бичгийн хариуд мэргэжлийн түвшний мэдээлэл, баримт байхгүй, улс төржсөн, өнөөгийн байдалд буруу дүгнэлт хийсэн байна гэсэн хариуг өгчээ.