Авто худалдааны цогцолборт үйл ажиллагаа явуулах иргэдтэй гэрээ байгуулж байна

2014 оны 5 сарын 28
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаарын болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор нийслэл хот доторх авто машин, техник болон тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалдаг томоохон зах, жижиг цэгүүдийг нэгтгэн, нэгдсэн цэгт төвлөрүүлэх “Авто Худалдааны Цогцолбор” байгууламжийг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар болсон. 
“Авто Худалдааны Цогцолбор”-т 11324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбай, сэлбэг хэрэгслийн павильонууд, авто эскпо зохион байгуулах цогцолборын 1 барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1438 үйлчлүүлэгчдийн авто машины зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөж байна. Цогцолборын эхний ээлжийн зогсоолын талбай энэ оны 10 дугаар сард ашиглалтад орно. Авто машин худалдаалах зогсоол, талбайг хүнд даацын бөгөөд жижиг тэрэг, жийп худалдах хэсэг гэж ангилна.18 м2 талбайтай жижиг тэрэг буюу жийп худалдах хэсгийн нэг зогсоолын үнэ 4 сая төгрөг, том оврын автобус болон хүнд даацын ачааны тэрэг худалдаалах зогсоол талбайн хэмжээ нь 72 м2, үнийн хувьд 9 сая төгрөг байхаар тооцжээ.
“Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ нь нийслэлийн нутаг дэвсгэрт авто машины худалдаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдээс 05 сарын 31-ний өдрийг дуустал захиалга авч, ашигтай байрлалыг түрүүлж сонгох давуу эрхийг олгож байгаа бол 06 дугаар сарын 02-ноос эхлэн тус цогцолборт үйл ажиллагаа явуулах, худалдаа, үйлчилгээ эрхлэх сонирхолтой нийт иргэд, байгууллагуудаас нээлттэй захиалга авна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Жич:  Захиалга өгөх болон цогцолборын үйл ажиллагааны талаарх мэдээллийг “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын байр /Улаанбаатар банк/-нд очиж авахаас гадна 70140011, 94020088, 91930088 утсаар лавлаарай.
 
АВТО ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОР” ОНӨААТҮГ-ААС АВТО ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИДТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРАМ

Нэг. Зорилго
Энэхүү журмын зорилго нь  Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий  төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаар болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ болон  авто зогсоолын талбай захиалах ААНБ, иргэний хоорондох харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Нийтлэг үндэслэл
2.1.        Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 18, 29 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 218 дугаар захирамжийг  хэрэгжүүлэхэд ОНӨААТҮГ болон авто зогсоолын талбай захиалах ААНБ, иргэний хооронд гэрээ байгуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2.2.        Гэрээг ОНӨААТҮГ-ын Даргын тушаалаар баталсан загварын дагуу  байгуулна.
Гурав. Гэрээ хийх шалгуур үзүүлэлт
3.1.        Захиалагч нь  авто зогсоолын төлбөрийг Хаан банкны 5099339906, Голомт банкны 1410016321 тоот дансанд тушаана.
3.2.        Төлбөрийн 50-иас доошгүй хувийг төлсөн тохиолдолд захиалга баталгаажна.
3.3.        Захиалагч нь зогсоолын бүрэн төлбөрөө бүрэн тушааж, баримтаа авчирсан нөхцөлд эд хөрөнгийн бүртгэлийн холбогдох материалыг хүргүүлнэ.
3.4.        Сар бүр ашиглалтын хураамж төлнө. Ашиглалтын хураамжийг ТУЗ-аас тогтооно.
3.5.        Авто худалдаа эрхэлж байгаа ААНБ, иргэн нь  өөрийн зогсоол, эд хогшил, ажил үйлчилгээ, бүтээгдэхүүний  чанар хариуцлагыг бүрэн хариуцна.
Дөрөв. Бүрдүүлэх материал
4.1.        ААНБ-ын албан хүсэлт /иргэн бол өргөдөл
4.2.        Иргэний үнэмлэхний  хуулбар /нотариат хийлгэсэн/
4.3.        Хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариат хийлгэсэн/
4.4.        Гаалийн мэдүүлэг, татвар төлсөн баримт г.м авто машины бизнес эрхэлж байгаагаа  нотлох бичиг баримт
4.5.        Авто зогсоолын кадастрын зураг
4.6.        Авто зогсоолын төлбөр төлсөн баримт
4.7.        Гэрээ байгуулах эрх бүхий этгээдийг төлөөлж байгаа бол итгэмжлэл болон эрх олгосон баримт бичиг
4.8.        Гэрээнд хавсаргахаар заасан бичиг баримтуудыг танилцуулж гарын үсгээр баталгаажуулах. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3623
0 эможи
keyboard_arrow_up