Нийтийн тээврийн шинэ үйлчилгээни "Railbus" Дорнын говьд аялав

2014 оны 5 сарын 28

Монголдоо анхдагч болж буй Төмөр замын автобус болох "Railbus" –ын танилцах аялал Дорноговь аймгаас эхэллээ. Өчигдөр буюу 2014 оны 5сарын 21-ний өдөр "Railbus" -ыг Сайншанд өртөөн дээр угтан авч орон нутгийн иргэдэд танилцууллаа. Энэхүү “Railbus” нь Зорчих тээврийн салбарт гарч буй дэвшил бөгөөд 100 км цагийн хурдтай, 136 хүний суудалтай, 250-300 хүн зорчих боломжтойгоос гадна аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан тохилог мөн орчин үеийн хамгаалалт бүхий камертай юм байна.
Удахгүй Хамарын хийд, Ханбаян зүрх хайрхан руу зорчигч тээвэрлэх боломж бүрдэх аж. энэхүү Railbus-ыг танилцуулах аялалын үеэр Аймгийн Засаг дарга П.Ганхуяг: Дорноговь аймгийн аялал жуулчлалын бүс болох Хамарын хийд, Энергийн төврүү авто зам тавьсан үүнтэй холбогдуулан Ханбаян Зүрх хайрхан луу явах авто замын нүхэн гарцаар зорчиж буйг өөрчлөн төмөр зам дээгүүр гаргахаар Төмөр замын дарга Г.Сэрээнэндоржид хүсэлт тавьж шийдүүлэн, гарц гаргах 35-р км-ын цэг дээр ёслолын ажиллагаа зохион байгууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3612
0 эможи
keyboard_arrow_up