Залруулга
Хан-Уул дүүрэг нь “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг Буянт Ухаа спорт цогцолборт тэмдэглэхээр төлөвлөж байсан боловч төлөвлөгөөнд өөрчлөлт орсны улмаас дүүргийнхээ Соёлын ордны өмнөх талбайд 2014.06.01-ний өдөр тэмдэглэхээр болсныг залруулж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээнд “Хараацай” хүүхдийн урлагийн их наадамд оролцсон дүүргийн авьяаслаг хүүхэд багачууд ая дууны мэндчилгээ дэвшүүлж, спортын 3 төрөлт тэмцээн, “Хүүхэд бидний мөрөөдөл” сэдэвт цардмал замын зургийн уралдаан зэрэг олон сонирхолтой уралдаан тэмцээн зохион байгуулагдах юм.
Баярын арга хэмжээндээ эцэг эхчүүд, хүүхэд багачууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
ХУД НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС