Дэлгэгддэг контейнер

2014 оны 5 сарын 27

Контейнерийн манайд агуулах  болгож ашиглах нь элбэг. Харин гадаад орнуудад ихэвчлэн хаус хэлбэрээр тохижуулж хэрэглэдэг байна. 
Италийн архитекторч Адам Калкин контейнерийн авсаархан мөн бөх бат чанарыг ашиглан зөөврийн кафе хийж болох санааг бодож олжээ. Ингэхдээ зөвхөн дотор хэсгийг тохижуулаад зогсох бус дэлгэгддэг байхаар зохион бүтээсэн нь хүмүүсийн сэтгэлд ихэд нийцээд байгаа гэнэ.  Дурын газартаа  дэлгэн үйл ажиллагаа явуулах боломжтой энэхүү зөөврийн контейнерийн хамгийн анхны хэрэглэгч нь нэгэн кофений үйлдвэр байсан бөгөөд уг контейнерийг өөрийн нэрийн кофе шоп болгон ашигласан байна. Зөөврийн кафений анхны хэрэглэгч сэтгэл хангалуун байгаа ч бороо орох, хүчтэй салхи салхилахад үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй нөхцөлд хүрч байгаа тухайгаа ч хэлжээ.
 Гэхдээ энэ  нь технологийн бас нэгэн дэвшил болсон бөгөөд ганц товчлуур дарахад контейнерийг 5 хэсэг болон хуваагддаг болгохын тулд 6 сарын турш тасралтгүй ажиллажээ. Мэдээж товчлуурыг буцааж дарахад л хуучин хэвэндээ ордог гэнэ.

                  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3578
0 эможи
keyboard_arrow_up