Энэ сарын 27- оос ирэх сарын 10 хүртэл халуун усны хязгаарлалт хийх газрууд

"Улаанбаатар дулааны сүлжээ” компаниас зуны урсгал болон их засварын ажилтай холбогдуулан халуус ус хязгаарлах хуваарийг гаргасан. Одоо халуун усгүй байгаа орон сууцнуудад 28-29-нд халуун ус ирэх бол энэ сарын 27-ноос ирэх сарын 10-ны хооронд дараах газруудад халуун ус тасрах юм байна шүү.
УБТЗ-ын удирдах газар, түүний ойролцоох бүх орон сууц, Гранд плаза төв, Рамада зочид буудал, Цагаан өргөө зочид буудал, Гандан хийд, Максын орон сууц, ТЗ-ын хоёрдугаар хорооллын орон сууцнууд, Наран их дэлгүүрийн орчим, Богда Асар хороолол, Түндэмүн саун, Гурван билэг ХХК-ийн үйлчилгээтэй орон сууц, 3,4 дүгээр хороолол, 6 дугаар бичил хорооллын бүх орон сууц, Ганданхийд, Цагаан өргөө зочид буудал, Эх нялхас, МҮОНРТХЭГ орчмын орон сууц,албан газрууд, “Ган зам” зочид буудал, ТЗ-ын 50 дугаар байр, Баянгол дүүргийн шүүх, ТЗ-ын цагдаагийн хэлтэс, ЦТП-9-ийн дараах орон сууцны бүх байр, 4 дүгээр хорооллын ЦТП-6-ын дараах орон сууцны бүх байр, АТС-33, Аянчин зочид буудал орчмын хэрэглэгчид /ОСНААУГ-ын Ганзам-өргөө ,Ганга өргөө, Батбаян бүрд, Хүрээ дэнж өргөө, Гандан дэнж өргөө ОНӨААТҮГ-ын харьяа бүх орон сууц гэсэн газруудад ирэх сарын 10-ыг хүртэл халуун ус хязгаарлах юм байна.









