Зэсийн үнэ өссөн үзүүлэлт гарчээ
Бүс нутгийн индексүүд сүүлийн зургаан сарын үзүүлэлтээр дээд түвшиндээ хүрсэн нь Азийн хувьцаануудын ханш өсөхөд нөлөөллөө. Ихэнх үйлдвэрлэлд ашиглагддаг металлын ханш өсөх хандлагатай байгаа бөгөөд Австралийн доллар ам.долларын эсрэг чангарсан байна. Токиогийн бирж дээр MSCI Азийн индекс 0.3 хувь өссөн бол Японы Topix индексийн хэмжээ өнгөрсөн сараас хойш хамгийн өндөр түвшиндээ хүрч 0.6 хувь өсчээ. Зэсийн ханш Лондонгийн бирж дээр 11 долоо хоногийн хамгийн өндөр түвшиндээ хүрч 0.5 хувь өсчээ.
Зэсийн зах зээлийн ханшийн цаашдын төлөвт томоохон хэрэглэгч болох Хятад, АНУ болон Европын холбооны үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлтийн хандлага голлох нөлөө үзүүлнэ гэж шинжээчид таамаглаж байна. Зэсийн хэрэглээгээрээ тэргүүлэгч Хятадын эрэлт буурах төлөвтэй байгаа хэдий ч нөгөө талаас Европын холбоо, Япон болон АНУ-ын үйлдвэрлэл тогтворжих хандлагатай байгаа юм. Энэ байдал нь зэсийн ханшид эрэлт талаас дэмжлэг болно гэж шинжээчид үзэж байна. Учир нь тус улсууд зэсийн нийт хэрэглээний 32 хувийг бүрдүүлдэг. Тэр дундаа 20 хувийг бүрдүүлж байгаа европын холбооны үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерийн индекс өнгөрсөн долдугаар сараас хойш харьцангуй тогтвортой хэмжээгээр өсч байгаа юм. Түүнчлэн Хятадын хувьд эрэлт буурах төлөвтэй байгаа ч дотоодын зэсийн хэрэглээний 30 хувийг бүрдүүлдэг барилгын салбарын тэлэлт нь эрэлтийг дэмжиж магадгүй гэж