"Кибер аюулгүй байдал" тавдугаар чуулга уулзалт маргааш өндөрлөнө
МШХХГ-ын 93 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан тус газраас олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа билээ. Тэдний нэг нь 23 орны 38 төлөөлөгч оролцож буй “Кибер аюулгүй байдал” тав дугаар чуулга уулзалт юм. Энэ жил анх удаа Монгол оронд зохион байгуулж байгаа тус хурал тавдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Туушин зочид буудалд болж байна. 2010 оноос эхлээд кибер аюулгүй байдлын чиглэлээр Ази номхон далайн байгууллагуудад бүртгэлтэй орнууд хуралдаж эхэлсэн юм байна. Энэ чуулган нь 2010 оны анхны хурлаар батлагдаж байсан цахим аюулгүй байдлын хэрэгжилт азийн орнуудын мэдээллийн аюулгүй байдлын талаар хэрэгжиж байгаа хууль, төсөл хөтөлбөр, интернет орчин дахь хүүхдийн хамгаалал дээр авч байгаа арга хэмжээнүүдийг авч үзэж байгаагаараа онцлогтой бөгөөд интернет орчинд болж байгаа халдлага, довтолгооны эсрэг кибер төвөөс ямар арга хэмжээ авдаг юм бэ, хүүхдийг интернет довтолгоо, халдлагаас хэрхэн хамгаалах вэ гэсэн олон сэдвийг хөндөж байгаагаараа давуу талтай болж байгаа юм байна. Мөн тус хурлаас жил жилийн статистик үзүүлэлт туршлагыг судлаачид болон инженерүүд цуглаж хоорондоо мэдээлэл, туршлага хуваалцаж байна.