Уул уурхайн чиглэлээр гадаадын их дээд сургуульд суралцуулахаар боллоо
Газрын тос, уул уурхайн чиглэлээр гадаадын их дээд сургуульд /бакалавр/ суралцах хүсэлтэй оюутан, залуусыг уралдаант шалгаруулалтанд оролцохыг урьж байна.
Уул уурхайн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Газрын тосны газар хамтран уралдаант шалгаруулалтыг зохион байгуулж, гадаадын их дээд сургуульд газрын тос, уул уурхайн чиглэлээр тэтгэлэгтэй суралцуулна.
Сонгон шалгаруулалтыг Засгийн Газрын 2013 оны 291 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын засгийн газраас гэрээлэгч компаниудтай байгуулсан "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-ний дагуу газрын тосны хайгуул олборлолтын ажил гүйцэтгэж буй гадаад, дотоодын компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам"-ыг баримтлан зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтанд орох шалгуур үзүүлэлтүүд болон дэлгэрэнгүй мэдээллийг www.mm.mn,www.mecs.gov.mn, www.pam.gov.mn цахим хуудаснаа тавигдсан дээрхи журамнаас уншина уу. /Legalinfo.mn, Засгийн газрын 2013 оны 291 дүгээр тогтоол/
Бакалаврын сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй оюутнууд математик, гадаад хэл /англи/-ний шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө.
Шалгуур үзүүлэлтийг хангаж, сонгон шалгаруулалтанд оролцон эхний 15 байр эзэлсэн оюутанд гадаадын их дээд сургуульд бакалаврын сургалтын тэтгэлэг олгоно. /ОХУ, БНХАУ/
Сонгон шалгаруулалтын бүртгэл 2014 оны 6 дугаар сарын 18-19 өдрүүдийн 10.00-17.00 цагийн хооронд, шалгалт 2014 оны 6 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн төв байрны 313 тоотод болно.
Бүртгүүлэхээр ирэхдээ доорхи бичиг баримтыг бүрдүүлж ирнэ:
o Газрын тосны салбарын болон суралцах чиглэл, мэргэжлийнхээ талаар англи хэл дээр өөрийн бичсэн 1500-2000 үгтэй эссэ
o Газрын тос, уул уурхайн салбарын чиглэлийн мэргэжлээр их, дээд сургуульд суралцаж байгааг болон голч дүнг гэрчлэх сургуулийн тодорхойлолт/голч дүн 3.0-с дээш байх/,
o Боловсролын гэрчилгээний хуулбар /Эх хувийг хуулбарын хамт/
o Иргэний үнэмлэх /Эх хувийг хуулбарын хамт/
o Сонгон шалгаруулалтанд орох хүсэлт /өргөдөл/
o Оюутны үнэмлэх /Эх хувийг хуулбарын хамт/
o Нэг хувь цээж зураг.
Харилцах утас: 260864, 631208