Цэцэрлэг, сургуульд хүүхэд шинээр элсүүлэх ажлыг оновчтой зохион байгуулах, хяналт тавих ажлын хэсэг байгуулжээ

2016 оны 8 сарын 18
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Ажлын хэсэг байгуулах тухай” А/603 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд хүүхэд шинээр элсүүлэх ажлыг оновчтой зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ажиллана.  
Захирамжаар 2016-2017 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг оновчтой зохион байгуулахад дараах чиглэлийг мөрдлөг болгож ажиллахыг нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга нарт үүрэг болгов. Үүнд:
  • Хөгжлийн бэрхшээлтэй, хагас, бүтэн өнчин хүүхэд, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн болон цэцэрлэггүй хороодын хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахад чиглэсэн зөвлөмж гаргах
  • Элсэлтийг зохион байгуулахдаа цэцэрлэг, сургууль бүр дээр нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хорооны Засаг дарга, эцэг, эхийн төлөөллийг оролцуулсан Хяналтын зөвлөлийг байгуулж ажиллах
  • Цэцэрлэгийн бүртгэлийг сугалаа сугалуулах, албан бусаар бүртгэл явуулах байдлаар цэцэрлэгийн орчинд иргэдийг хэт их төвлөрүүлэхээс зайлсхийх, хамран сургах тойргийн дагуу хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарын судалгаанд тулгуурлан ажиллахаар зохион байгуулах
Харьяа дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хүүхэд элсүүлэх ажилд  хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35518
0 эможи
keyboard_arrow_up