"Монгол Ур чадвар-2014" тэмцээн зохион байгуулагдаж байна

2014 оны 5 сарын 27

Хөдөлмөрийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Монгол ур яадвар-2014” тэмцээнийг 9 төрөл, 2 үе шаттайгаар зохион байгуулж байна.

 

Уг тэмцээнийг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд  Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад Монгол улс 69 дэх гишүүнээр элссэн ба дэлхийн тэмцээнд Монголын оюутан сурагчдыг сорихоор “Дэлхийн ур чадвар” ОУБ-ын олон улсын тэмцээн зохион байгуулдаг журам дүрмийн дагуу мэргэжлийн холбоотой хамтран боловсруулсан удирдамжийн дагуу зохион явуулж байна.

Эхний ээлжинд есөн мэргэжлээр 250 орчим МБСБ-ын суралцагсад оролцсон бол хоёр дахь шатанд 61 сурагч шалгаран оролцож байна. Чингисийн талбайд болж байгаа энэ уралдаанд өрөг угсралт, хавтанцар наах, мужаан, үсчин, гоо заслын гэсэн таван төрлөөр явагдаж байгаа бол Дарханы Уул Уурхай эрчим хүчний политехникийн коллеж дээр цахилгааны тэмцээн, Барилгын политехник коллеж дээр токарын тэмцээн болж байна.

Эдгээр тэмцээнээс шалгарсан сурагчдыг БНСУ-д болох “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд оролцохоор зургаан мэргэжлээр бэлтгэгдэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3547
0 эможи
keyboard_arrow_up