Цэргийн дүйцүүлэх албанд элссэн иргэд сургалтад хамрагдана

2014 оны 5 сарын 27

Нийслэлийн Засаг дарга “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын сургалт явуулах тухай” А/408 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар цэргийн дүйцүүлэх албанд 2014 онд элсүүлсэн  иргэдийн цэргийн анхан шатны бэлтгэлийг Зэвсэгт хүчний Жанжин штабаас зөвшөөрөл авч 2014 оны   06 дугаар сарын 03-17-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байрлалд зохион байгуулахаар боллоо.   Сургалтанд шаардагдах  бэлтгэл ажлын болон хоол, бичиг хэрэг, унааны  зардлын 7 519 000 төгрөгийг Засаг  даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Тамгын газарт,  хувцас, хэрэглэлийн зардлыг гаргахыг дүүргүүдийн  Засаг  дарга  нарт даалгалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3541
0 эможи
keyboard_arrow_up