"Эрэл цемент"-ийнхэн цалингаа нөхөж авна
2014 оны 5 сарын 27
Дарханы “Эрэл цемент” үйлдвэрийн ажилтнууд дөрвөн сар цалингүй ажилласан бөгөөд тэдгээр ажилчид ҮЭ-ийн хороогоороо дамжуулан “Эрэл” группийн төлөөлөн удирдах зөвлөлд ажил хаях тухай мэдэгдэл хүргүүлсэн аж. Үүний дараа “Эрэл” группийн ТУЗ-ын дарга Б.Эрдэнэбат газар дээр нь очиж ажилтнуудтай уулзан нөхцөл байдалтай танилцжээ. Ингэсний эцэст тэрээр ажилчидад одоог хүртэл олгогдоогүй байгаа дөрвөн сарын цалингийн хагасыг тавдугаар сард багтаан олгох, үлдэгдэл цалинг зургаадугаар сард өгөхөөр болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3527
0 эможи