Өнөөдөр болох үйл явдлын тойм

2014 оны 5 сарын 27

09:00 цагаас Стандартчилал хэмжил зүйн газрын хурлын танхимд Эрчим хүчний удирдлагын тогтолцоо- Шаардлага болон хэрэглэх арга зүйн заавар MNS ISO 50001:2014 стандартыг хэлэлцүүлэх уулзалт болох гэж байна. Энэ уулзалтанд Эрчим хүчний яам, Байгаль орчны яам, Зам тээврийн яам, МХЕГ-ийн Эрчим хүч хариуцсан мэргэжилтэнгүүд болон тус салбарын хувийн хэвшлийн байгууллаагуудын төлөөлөгчид оролцоно. Утас: 99006864

10:00 цагаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем, эрсдлийн үнэлгээ, байгууллагын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт бүтээмжийн тухай ойлголт, бүтээмж дээшлүүлэх арга хэрэгслүүд, түүний ач холбогдолыг нийтэд сурталчилан таниулах уг арга хэмжээг  МХАҮТ-ийн зааланд зохион байгуулна. Утас:344366, 70144366

11:30 цагаас "Бүтээн байгуулалт - 2014" хөдөлмөрийн яармаг МЗХ-ын төв байранд болно.

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд “Энэрэл хайр” хүүхдийн төлөө төв ТББ-аас морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа. 

12.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд НЗДТГ, “Аюулгүй орчин” сэтгүүл хамтран зохион байгуулж “Аюулгүй нийслэл” арга хэмжээний талаарх мэдээллийг сонирхоорой.

12.30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Татварын Ч.Гансүх нарын хэргийн талаар тус хэрэгт холбогдоод буй Д.Энхбатын ар гэрээс мэдээлэл хийнэ.

13.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Монголын скаутын холбооноос “Сайн үйлсийн төлөө нэгдэцгээе, оролцоцгооё” уриан дор зохион байгуулах Монголын үндэсний V Жемборийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

12:00 цагаас МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд Монгол хэлний хуулийг УИХ-д хэлэлцүүлэх асуудалтай холбоотой Төрийн хэлний зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн бага хуралд зохиолч, эрдэмтэд оролцоно. Харилцах утас: 300995, 99182236

12:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд гурван ихэр хүүхдийн ээж, өрх толгойлсон эмэгтэй олон нийтэд хандаж мэдээлэл хийнэ. Тэрээр 3 настай нэг, 2 настай хоёр ихэр хүүхэдтэй бөгөөд сая 3 ихэр охин төрүүлснээр гурав хүртэлх насны 6 хүүхэдтэй болж байна. Хэвлэлийн бага хуралд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч нарын төлөөлөл мөн оролцоно.

12:00 цагаас Швейцарь Монголын хамтарсан “Агула” жазз хөгжмийн тоглолтын хэвлэлийн бага хурал "Бэст Вестерн Примьер Туушин" Зочид Буудлын 23 давхарт байрлах "Executive Lounge" хурлын зааланд болно. Хурлын гол агуулга нь Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол дахь Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны 10 жилийн ойн хүрээнд Швейцарь Монголын хамтарсан “Агула” жазз хөгжмийн тоглолтыг 2014 оны 5-р сарын 29, 30-ны 19 цагаас Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт зохион байгуулах гэж байгаатай холбоотой юм. Утас: 319015

12:30 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд Татварын хэргээр 461-р хорих ангид Ч.Гансүх нарын 12 хүнтэй хоригдож буй Д.Энхбатын ар гэрийнхэн болон өмгөөлөгч сэтгүүлчдэд анхан шатны шүүхээс оноосон ялыг эсэргүүцэж, АТГ хүчээр хэрэг тулгаж байгаа талаар мэдээлэл өгнө. Утас: 86810269

18:00 цагаас "Сити" Дээд Сургуулийн 408 танхимд олон улсын нэр хүнд бүхий хувцас загварын шоунуудад Монгол улсаа төлөөлөн оролцсон дизайнер KatyaZol шинэ, залуу дизайнеруудтай уулзаж, “МОНГОЛ ХУВЦАС ДИЗАЙН ОЛОН УЛСАД ГАРАХ БОЛОМЖ” сэдвээр яриа хийнэ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3524
0 эможи
keyboard_arrow_up