Байцаагчид эрсдэлийн удирдлагаар номын дуу сонсож байна

2014 оны 5 сарын 26

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг, нийслэлийн хяналтын байгууллагын удирдлага, байцаагч нар энэ өдрүүдэд цахим сургалтад хамрагдан эрсдэлийн удирдлагын талаархи олон улсын туршлагыг судалж  байна.

Сургалтын нээлтэд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва оролцож “Эрсдэл бүх улс оронд байдаг. Гагцхүү хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр удирдлага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд юу хийж байгаагаас их зүйл шалтгаална. Төр, засаг ч аливаа шийдвэр гаргахдаа эрсдэлээ эрэмбэлж гол хэдэн зүйлд анхаарах ёстой” хэмээн хэллээ.

Олон улсын санхүүгийн корпорацийн зөвлөх Флорентин Бланк нь “Олон улсын эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлж байгаа туршлага”, “Хяналтын байгууллагын ухаалаг зохицуулалт”, “Улсын байцаагч мэргэжил” сэдвээр МХЕГ-ын Эрсдэлийн удирдлагын багтай хамтран энэхүү сургалтыг зохион байгуулж байна.  

Олон улсын санхүүгийн корпораци нь дөрвөн жилийн өмнөөс Мэргэжлийн хяналтын байгууллагатай өөрчлөлт, шинэчлэлт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр хамтран ажилласаар иржээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3504
0 эможи
keyboard_arrow_up