Хүүхдийн баярын арга хэмжээний тов гарчээ

2014 оны 5 сарын 26

Зургаан сарын 01-нд Чингисийн талбайд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулах баярын хөтөлбөр гарчээ. энэ хөтөлбөрийн үеэр 12 жилийн амьтдыг байрлуулж, өртөө бүр дээр  удирдагч багш болон чиглүүлэгчид ажиллаж, уралдаан тэмцээн зохион байгуулахаа мэдээлсэн. Мөн Жангарын баатруудыг талбайн төв хэсэгт Сүхбаатарын хөшөөний орчимд байрлуулах аж. Чингисийн талбайд зохион байгуулах хүүхдийн баярт МУГЖ В.Долгор, МУГЖ Т.Ариунаа болон  Монголын Хүүхэлдэйн театр, Үндэсний Дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид, Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд, Хөгжим бүжгийн коллеж, “Гэгээн алсын одод” уралдаанд амжилттай оролцсон сурагчид нар оролцон ая дуугаа өргөх юм байна. Баяртаа хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд Бонгын найзууд, Диснейн найзуудтай хамт зургаа авхуулж болох бөгөөд хүүхдийн баярын албан ёсны арга хэмжээ 6 дугаар сарын 1-нд 11:00 цагаас эхэлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3499
0 эможи
keyboard_arrow_up