"Олон зорилтот ойн тооллого"-ын нээлт боллоо

2014 оны 5 сарын 26

БОНХЯ-аас хэрэгжүүлж буй "Олон зорилтот ойн тооллого"-ын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Эрх чөлөөний талбайд боллоо. Ойн тооллогыг өмнө нь дөрвөн аймаг сонгож аваад зөвхөн модыг нь тоолоод л орхидог байсан бол энэ жилийн хувьд их онцлогтой болж байгаа юм байна нийт 4200 цэг дээр ойн тооллогын арга хэмжээг явуулах бөгөөд ой, газар зүйн байрлалыг 10 багцад хувааж тендер шалгаруулалт явуулж 10 багийг сонгож авсан байна. Өнөөдөр тус багууд сонгогдсон багцруу танадалт хийхээр гарлаа. Тус нээлтийн арга хэмжээнд БОНХ-ийн сайд С.Оюун оролцож нээлтийг нээж үг хэллээ.  Тэрээр  хэлэхдээ "Энэ ажил бол  олон улсын стандартын хүрээнд явагдаж байгаагаараа онцлогтой. Уур амьсгалын өөрчлөлтийг багасгахын тулд авч хэрэгжүүлж байгаа хамгийн гол арга хэмжээ бол ойжуулалтыг нэмэгдүүлэх, хамгаалах юм. Энэ жилийн арга хэмжээний бас нэг онцлог нь ой мод манай нутаг дэвсгэрийн хэдэн хувийг эзэлж байна вэ гэж тоолохоос гадна  нүүрстөрөгчийн хийг хэр шингээж байгаа массыг нь тодорхойлох юм. Ойгоо сайн тоолоод, шингээх чанарыг нь тооцсоны дараа олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах боломж бүрдэх юм. Энэ ажлын хүрээнд улсын төсвөөс 1  тэрбум орчим төгрөг, Германы Жайза компаниас 5 гаруй тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа." гэлээ. Энэ ажлын хүрээнд эхлээд бэлтгэл ажил хийгдэж дараа нь хээрийн ажил, ажлын байранд хийгдэх ажлуудыг хийсний дараа  шингээх чадвар нь гарч ирнэ дээрээс нь сансарын тандан судалгаа явагдсанаар бүх ажил хийгдэж дуусах юм байна.дэлхийд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой өөрчлөлтүүд их гарч байга. Монгол улс сүүлийн 70 жилийн хугацаанд 2,1 градусаар дулаарсан. Энэ нь дэлхийн дулаарлаас даруй 3 дахин хурдацтай дулаарсан судалгаа гарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3498
0 эможи
keyboard_arrow_up