Маргааш “Даатгалын нээлттэй өдөрлөг” болно

2014 оны 5 сарын 26

Маргааш 10:00-16:30 цагийн хооронд “Даатгалын нээлттэй өдөрлөг” болох юм байна. Тус өдөрлөг  Засгийн газрын IV дүгээр байрны урд талбай буюу Чингэлтэй дүүрэг, “Цэцэг төв”-ийн хойно, хуучнаар “Ард кино театр”-ын зүүн талд байрлах Санхүүгийн зохицуулах хорооны байрны урд талбайд  тус тус болох аж.
Өдөрлөгийг  “Санхүүгийн зохицуулах хороо”, “Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр”, “Монголын даатгагчдын холбоо” хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Тус өдөрлөгөөр даатгалын ач холбогдлыг иргэдэд таниулах, даатгалын талаарх иргэд, даатгуулагчдын мэдлэгийг дээшлүүлэх, даатгалын зах зээл дээр борлуулж байгаа даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах зэрэг арга хэмжээ болдогоороо онцлогтой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3496
0 эможи
keyboard_arrow_up