"Бэлгийн дарамтаас ангид, аюулгүй ажлын байрны эрх зүйн орчинг бүрдүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2014 оны 5 сарын 26

Өнөөдөр Хууль Зүйн Үндэсний хүрээлэнд "Бэлгийн дарамтаас ангид аюулгүй ажлын байрны эрх зүйн орчинг бүрдүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх эмэгтэйчүүдийн ТББ-ууд, Эвслээс Жендерийн Үндэсний Хороотой хамтран зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн төлөөлөл, Хөдөлмөрийн яам, ХАХНХЯам, Боловсрол шинжлэх ухааны яам, Хууль зүйн яам, Төрийн албаны зөвлөл, Жендерийн үндэсний хорооны ажилтууд зэрэг хүмүүс оролцлоо. Ажлын талбар, сургуулийн орчинд бэлгийн дарамтыг таслан зогсоохын тулд түүнээс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг үр дүнтэй арилгаж, хохирогчийн эрхийг хамгаалах, зөрчил гаргагчид хариуцлага тооцох эрхзүйн орчинг бүрдүүлэхийн тулд Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн заалтыг  оновчтой тусгахад энэхүү хэлэлцүүлгийн зорилго оршиж байгаа юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3482
0 эможи
keyboard_arrow_up