Халх голын ялалтын ойд зориулсан бага хурал Моксвад болов

2014 оны 5 сарын 26

Халх голд зөвлөлт, монголын цэргүүд японы милитаристуудыг бут цохисон ялалтын 75 жилийн ойд зориулсан бага хурал 2014 оны 5 дугаар сарын 17-нд Москва хот дахь ОХУ-ын Зэвсэгт хүчний төв музейд болов.

Өвөр байгалийн хязгаарын москвагийн төлөөлөгчийн газрын зохион байгуулсан энэ бага хурал нь Халх голын ялалтын ойд зориулан явуулах цуврал арга хэмжээнүүдийн эхлэл болов. Энэ өдрийг тохиолдлоор сонгож аваагүй гэж зохион байгуулагчид нь мэдэгдсэн юм. Учир нь дайчид нь Халх голын дайнд биечлэн оролцож явсан Лениний одонт Өвөр байгалийн цэргийн тойрог яг энэ өдөр байгуулагдсан ажээ.

Бага хуралд Өвөр байгалын хязгаарыг төлөөлсөн Холбооны Зөвлөлийн  сенатор Баир Жамсуев, ОХУ-ын баатар, армийн генерал Н.Макаров, Халх голын ахмад дайчин Н.Г.Богданов, ОХУ-ын Ардын жүжигчин А.Михаилов, Халх голд амь үрэгдсэн танкчин, ЗХУ-ын баатар А.П.Пьянковын охин Елена Лиморенко, Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ш.Алтангэрэл зэрэг хүмүүс оролцлоо.

Элчин сайд Ш.Алтангэрэл Халх голын дайны ахмад дайчид болон бага хуралд оролцогчдод ялалтын баярын мэнд хүргэж хэлсэн үгэндээ "1939 оны Халх голын үйл явдал нь ЗХУ-ын хувьд Эх орны дайн болон Дэлхийн 2-р дайнд ялалт байгуулах, БНМАУ-ын хувьд 10 жилийн дараа буюу 1949 онд тусгаар тогтнолоо бүрэн утгаар нь тогтоож дуусгах урт замын эхлэл байсан юм" гэж онцлон тэмдэглэв.

Мөн энэ үеэр телевиз, радиогийн “Чита” улсын компанийн уран бүтээлчдийн бүтээсэн Халх голын тухай баримтат киноны анхны үзүүлбэр болж, ОХУ-ын Зэвсэгт хүчний Соёлын төвийн уран бүтээлчид концерт тоглосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3477
0 эможи
keyboard_arrow_up