Гудамжны аж, ахуйн нэгжүүд гадна тохижилтоо сайжрууллаа

2016 оны 6 сарын 10

Улаанбаатар хотын тохижилтын 2016 оны ажил, “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламж, авто зам засварын ажил гүйцэтгэж байна. Энэхүү ажлын хүрээнд Сүхбаатарын гудамжны авто замын 2 талын явган замын 640 м2 хавтангуудын нөхөж, сэргээн засварлалаа. Энэ ажилд Монголын зохиолчдын эвлэлийн хорооны үүдэн хэсэг, СУИС-ийн уулзвар, Хувьсгалчдын музейн зүүн тал хамрагдсан юм. мөн траншейний 3 тагны түвшинг тааруулж, 44 м2 талбайд 88 брожур суулгав.
Хувийн хэвшил аж ахуйн нэгжүүдээс “Форворд моторс” ХХК, “Чингис бээр”, “Ногоон урлан” сууц өмчлөгчдийн холбоо, Болор талст нүдний шилний газар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг өөрсдийн хөрөнгөөр ногоон байгууламж хийж, хайс хашлагаа засаж, хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулав. “Магаахай” ХХК ногоон байгууламж ажлыг хариуцан гүйцэтгэж байна гэж Улаанбаатар хотын Захиарагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34450
0 эможи
keyboard_arrow_up