Манай улс газрын тосны гурван талбайтай

2014 оны 5 сарын 24

Манай улс газрын тосны гурван талбайд нийт 332.6 сая тонн газрын тосны баталгаат, үүнээс 43,2 сая тонн ашиглалтын баталгаат нөөцийг тогтоосон байдаг.  2014 оны эхний гурван сарын байдлаар газрын тосны олборлолтын хэмжээ 1,559.6 мянган баррель тоннд хүрч биелэлт нь 177,7 хувьтай болсон байна.
Мөн газрын тосны хайгуулын 22 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас одоогийн байдлаар нэг талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээ дуусгавар болж, гурван талбайд олборлолт хийж, 18 талбайд хайгуулын үйл ажиллагаа явагдаж байгаа аж. 1993-2013 онд хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд нийтдээ 2,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 1998-2013 онд 2,5 сая тонн түүхий тос олборлож экспортлон, улсын төсөвт 520 тэрбум төгрөгийг төвлөрүүлж чаджээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3437
0 эможи
keyboard_arrow_up