Сампингийн баяр болно

2014 оны 5 сарын 24

Монгол Японы төвд өнөөдөр “Сампингийн баяр” болно. “Сампингийн баяр”-т эгнээндээ 60 гаруй улс орныг гишүүнээр элсүүлээд байгаа Олон улсын Цээж Тоолол Ментал Арифметикийн Холбооны ерөнхийлөгч ноён Дино Вонг, олон улсын сургагч багш хатагтай Женни Яанг нар оролцож сампингаар хичээллэхийн ач холбогдол, баруун тархи хөгжүүлэх сургалтын талаар болон хамгийн гол нь сурах арга барилд хэрхэн суралцах талаар зөвлөгөө, заавар өгөх юм байна. Сампингаар зөв, тууштай хичээллэсэн хүүхэд нэмэх, хасах, хуваах, үржүүлэх үйлдлийг богино хугацаанд цээжээр бодож чаддаг болохоос гадна анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж чаддаг, тэвчээртэй, аливаа ажлыг төлөвлөгөөтэй, цэгцтэй хийж сурдаг онцлогтой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3435
0 эможи
keyboard_arrow_up