2-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 6.6 хувиар өссөн байна
Гурилын үнэ: 2014 оны 5-р сарын 21-ний байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.9 хувь, дээд зэргийн савласан гурил өмнөх сарынхаас 2.6 хувь, 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 11.3 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.6 хувь, 2-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 6.6 хувиар өссөн байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2014 оны 5-р сарын 21-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Харин элсэн чихэр өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байлаа.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 5-р сарын 21-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 8.6 хувь, байцааны үнэ 3.8 хувь, манжингийн үнэ 0.9 хувь, төмсний үнэ 0.5 хувиар өсч, сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ 3.9 хувиар буурч, луувангийн үнэ 7.4 хувиар өссөн бол бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байлаа.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны 5-р сарын 21-ний байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.4 хувь, задгай сүүний үнэ 4.3 хувиар буурч, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 5.5 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 3.8 хувь, задгай сүүний үнэ 3.3 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.5 хувиар буурлаа. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, өндөгний үнэ өмнөх сарынхаас 2.5 хувь, өмнөх 7 хоногийнхоос 1.2 хувиар буурч, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.