Хүнсний гол нэрийн барааны үнэ 2014 оны 5-р сарын 21-ний байдлаар

2014 оны 5 сарын 23

2014 оны 5-р сарын 21-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.0 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.6 хувиар буурсан байна. 2014 оны 5-р сарын 21-ний байдлаар үхрийн ястай махны үнэ өмнөх сарынхаас 3.0 хувь, ямааны мах 2.3 хувь, үхрийн цул мах 1.9 хувь, адууны мах 1.7 хувиар өссөн бол хонины ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.Өмнөх 7 хоногийнхоос  хонины ястай махны үнэ 4.0 хувь, адууны махны үнэ 1.3 хувь, үхрийн ястай болон цул махны үнэ тус бүр 0.3 хувиар буурсан бол ямааны  махны үнэ өөрчлөлтгүй байна.5-р сарын 21-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7630 төгрөг, үхрийн /ястай/ мах 8625 төгрөг, үхрийн цул мах 10665 төгрөг, адууны мах 6710 төгрөг, ямааны мах 5780 төгрөгийн үнэтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3410
0 эможи
keyboard_arrow_up