Ажилласан жилийн нөхөн тооцох хугацааг сунгалаа
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу Нийгмийн даатгалын байгууллага иргэдийн хүсэлтийг өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авч, хуулийн хугацаанд өргөдөл гаргасан иргэдийн ажилласан жилийг нөхөн тооцож эхэлсэн билээ.
Энэхүү хуульд 1990-2000 оныг дуустал 11 жилийн хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй болон ажил хийсэн ч нийгмийн даатгал төлөөгүй, байгууллага нь татан буугдсанаас шимтгэл төлсөн хугацаа нь тасарсан зэрэг хүмүүст ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нь нөхөн төлүүлэхээр заасан юм.
Тиймээс хүндэтгэн үзэх шалтгаанаар хуулийн хугацаанд ажилласан жилээ нөхөн тооцуулж амжаагүй иргэд ирэх сарын 01-нээс өмнө харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст хандах боломжтой талаар Нийгмийн даатгалын газраас мэдээллээ.