“ICT-EXPO-2014” уламжлалт үзэсгэлэнгийн албан ёсны нээлт болж байна

2014 оны 5 сарын 23

Яг одоо  мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжлийг таниулдаг “ICT-EXPO-2014” уламжлалт үзэсгэлэн “Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ” уриан дор албан ёсны нээлтийн арга хэмжээ “Мишээл экспо” төвд болж байна. Энэхүү үзэсгэлэн нь мэдээллийн технологид тулгуурласан өндөр үр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй төр засгийн үйлчилгээ, шинэ технологи нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэхэд оршино гэж тус салбарын удирдлагууд хэлж байна. Тэрээр мэдээлэл харилцаа холбооны салбарын удирдлагууд нээлтийн арга хэмжээнд үг хэлж, мэндчилгээ дэвшүүлж байгаа юм.

Мөн энэхүү арга хэмжээг 5 телевиз шууд дамжуулж байгаагаараа онцлогтой болж өндөрлөж байна.

Найм дахь жилдээ болж буй уг үзэсгэлэнд тус салбарт үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй байгууллага оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд хүргэж танилцуулж байгаагаараа онцлогтой болж байна. Цахим засаглалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан, төрөөс иргэдэд хүргэж буй бүх төрлийн үйлчилгээ болон салбарын стратегийн долоон зорилтын хүрээнд хийгдэж буй ажлуудаа танилцуулах юм байна. Олон нийт энэхүү үзэсгэлэнд ирснээр мэдээллийн технологийн салбарын сүүлийн үеийн хөгжлийн хандлага, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон шинэ технологитой танилцах боломжтой юм байна.

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3395
0 эможи
keyboard_arrow_up