Унадаг дугуйн даатгалтай боллоо

2014 оны 5 сарын 23

Монголын Залуучуудын Холбоо өнгөрсөн долоо хоногт “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд даатгалын компаниудад унадаг дугуйг даатгалтай болгох талаар санал хүргүүлсэн юм. Тэгвэл энэхүү саналын хариу ирсэн байна.

“Монгол даатгал” ХХК” “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжиж ажиллах саналыг хүлээн авсандаа таатай байгаагаа илэрхийлээд “Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ниймийн биеийн тамирыг хөгжүүлэх болон байгаль орчин, экологи хамгаалах сайн дурын арга хэмжээ тогтмол зохион байгуулан дэмжиж ирсэн. “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл нь хотын агаарын бохирдол, замын түгжрэл, иргэдийн хөдөлгөөний дутагдал, байгаль орчин зэрэгт ээлтэй олон талын ач холбогдолтой төсөл хэмээн үзэж” хамтран ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлсэн албан бичиг хүргүүлсэн байна.Ямартай ч даатгалын болоод төрийн байгууллагууд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөлтэй хамтарч ажиллахаар болж байгаа сайхан мэдээ эхнээсээ ирсээр байна. Цаашид “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл бүрэн хэрэгжинэ гэдэгт найдаж байгаагаа залуучууд сошиал ертөнцөөр болон өдөр бүр унадаг дугуй унаж өөрийн биеэр илэрхийлж байгаа нь харагдаж байна. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3392
0 эможи
keyboard_arrow_up