Монгол улс хүний эрхийн төлөв байдлын итгэлээ НҮБ-д хүргүүлжээ

2014 оны 5 сарын 23

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын үндэсний анхдугаар илтгэлийг 2010 онд хэлэлцсэний дүнд нийт 126 зүйлийн зөвлөмж гаргасан билээ. Манай улсын Засгийн газар эдгээр зөвлөмжийн хэрэгжилтийн явцын талаар дунд хугацааны илтгэл бэлтгэж сайн дурын үндсэн дээр НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газарт 2014 оны 5 дугаар сарын 14-ий өдөр хүргүүлсэн байна.

Хүний эрхийн төлөв байдлыг тогтмол хянах шинэ механизмын дагуу НҮБ-ын  гишүүн нийт 193 орон 2006 оноос эхлэн хүний эрхийн байдлаа аль нэгэн гэрээгээр хязгаарлахгүйгээр 4 жил тутам үндэсний илтгэлээр тайлагнан хэлэлцүүлдэг болсон. Одоогоор 44 улс дунд хугацааны сайн дурын илтгэл НҮБ-д хүргүүлээд байгаа аж.

НҮБ-аас өгсөн зөвлөмж нь хүний эрхийг улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, байгаль орчны гэх мэт олон салбарт хэрэгжүүлэхтэй холбоотой өргөн хүрээний асуудлыг хамардаг бөгөөд манай улсын хувьд 126 зөвлөмжөөс 27 зөвлөмж бүрэн хэрэгжсэн, 29 зөвлөмжийн зарим хэсэг хэрэгжсэн, 70 зөвлөмж хэрэгжилтийн шатанд байгаа юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3387
0 эможи
keyboard_arrow_up