"Монголын эрчим хүч-2014" Олон Улсын хурал, үзэсгэлэн үргэлжилж байна
"Монголын эрчим хүч-2014" Олон Улсын хурал, үзэсгэлэн өчигдөр эхэллээ. Туушин зочид буудалд 2 өдөр үргэлжлэх уг хуралд 170 шахам төлөөлөгч оролцож байна. Гол нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах зорилготой олон улсын хэмжээнд зохион байгуулсан энэ хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Дани, Франц,Тайланд, Их британи, АНУ, ХБНГУ, Белги, Чех, Латви, зэрэг 13 орны 19 компаниас 100 гаруй төлөөлөгчид ирж оролцож байна. Энэ үеэр эрчим хүчний бодлого төлөвлөлт, салбарын өрсөлдөөн, үнэ тарифын бодлого, шинэ ололт болон сэргээгдэх эх үүсвэрүүд, хэмнэлт ба шинэ технологи, агаарын бохирдлгы бууралахад эрчим хүчний салбарын оруулах хувь нэмэр гэсэн зургаан чиглэлд асуудлуудаа тавих юм.
Монгол улс эрчим хүчний түүхий асар их нөөцтэй. Цаашид энэ баялагаа эцсийн бүтээгдэхүүн болгоход гол зорилгоо хандуулж байна. Монгол Улсын эрчим хүчний салбар төрийн мэдэлд дан татацаар амь тариа хийсээр ирсэн. Цаашид бие даан хөгжиж хувийн хэвшлийнхэнийг түлхүү оруулах зах зээлийн зарчимд шилжих асуудал энд хөндөгдөж байна. Үүнтэй холбоотой яригдаж байгаа асуудал бол үнэ тарифийг чөлөөлөх тухай юм.
Монголын эрчим хүч 2014 олон улсын хурлын үеэр гарах нэг гол дүнг хөрөнгө оруулагчдыг татах явдалаа гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байгаа аж. Өнгөрсөн онд Монгол Улсын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалт 40 гаруй хувиар буурсан ч эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын эрч сулраагүй байна. Эрчим хүчний хэрэглээ жил тутам нэмэгдэж байгааг өнгөрсөн онд нийт хэрэглээ 910 мвт хүрч суурилагдсан хүчин чадлаас давсан. Гэтэл Монгол улсын хэмжээнд ашиглагдаж байгаа эрчим хүчний эх үүсвэрийн нийт суурилагдсан хүчин чадал нь 878.43 МВт юм. Үүний 95.5 хувь буюу 827.4 МВт нь дулааны болон дизель станцынх. Харин сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс дөнгөж 37.4 МВт эрчим хүчийг гаргаж авч байна. Монгол Улс ногоон эдийн засгийн бодлогоруу шилжиж байгаа эхний гараан дээр сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд онцгой анхаарч байна.
Эрчим хүчний салбарын олон улсын хурал энэ сарын 24 -нд өндөрлөнө.