Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлын тойм

2014 оны 5 сарын 23

09:00 цагаас Нийслэл дүүргийн ИТХ-ын дарга нарын ээлжит уулзалт зөвлөлгөөн Багахангай дүүрэгт болно. Уулзалтаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа ажлын танилцуулга, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт өөрчлөх үйл ажиллагааны журам”-ын талаар мэдээлэл солилцоно.

10:00 цагаас Монгол Үндэсний ардчилсан нам байгуулагдсаны найман жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Үндэстний өгүүлэмж” гар бүтээлийн уралдаан Монголын хүүхдийн урлан бүтээх төвд  нээлтээ хийнэ.

10:00 цагаас  Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураалтыг иргэдэд хүндрэлгүй, нэг цонхоор, онлайнаар зохион байгуулдаг болохоор Нийслэлийн мэдээллийн технологийн газраас боловсруулсан шинэ системийн нээлт Хангарьд ордны 14 давхарт болно.

11:00-14:30  цагийн хооронд Байгаль орчны чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдэд зориулсан  "Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах арга туршлагаас хуваалцах уулзалт, сургалт"   Хэвлэлийн хүрээлэнд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3376
0 эможи
keyboard_arrow_up