“Монголын эрчим хүч-2014” олон улсын хурал эхэллээ

2014 оны 5 сарын 22

Эрчим хүчний яам, эрчим хүчний хөгжлийн төв, эрчим корпорациас хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа Монголын эрчим хүч-2014 олон улсын хурал өнөөдөр Туушин зочид буудал эхэллээ. Хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Дани, Франц, Тайланд, Их британи, АНУ, Герман, Белги, Чех, Латви зэрэг 13 орны төлөөлөгч оролцож монголын эрчим хүчний бодлого төлөвлөлт, салбарын өрсөлдөөн, үнэ тарифын бодлого, шинэ болон сэргээгдэх эх үүсвэрүүд, хэмнэлт ба шинэ технологи, агаарын бохирдолыг бууруулахад эрчим хүчний салбарын оруулах хувь нэмэр гэсэн үндсэн зургаан сэдвийн дор асуудлыг хөндөж ярилцсан. Энэ хурал нь салбарын бодлого чиглэлийг танилцуулж, тулгамдсан асуудлыг нээлттэй ярилцаж, шилдэг компаниуд, эрдэмтэн судлаачид, тэргүүлэгч мэргэжилтнүүдийн санаа бодлыг сонсч, шинэ дэвшилтэт техник технологийн инновацитай танилцан. Харилцан туршлага солилцох боломжийг олгож байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм.

Хурлаар эрчим хүчний бодлого төлөвлөлт, салбары өрсөлдөөн, үнэ тарифын бодлого, шинэ болон сэргээгдэх эх үүсвэрүүд, хэмнэлт ба шинэ технологи, агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний салбарын оруулах хувь нэмэр гэсэн үндсэн зургаан асуудлыг хөндөж ярилцахюм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3346
0 эможи
keyboard_arrow_up