Хүүхдийн шилдэг ном бүтээлийг шалгаруулна

2016 оны 5 сарын 16

Өсвөр үеийг “Зөв Монгол хүн” болон төлөвшихөд нь нөлөөлөх шинэ, шилдэг ном, бүтээлийг шалгаруулж, сурталчлан таниулах ба “Болор сарнай” шагналын эзнийг тодруулах зорилготой "Болор сарнай" хүүхдэд зориулсан шилдэг ном зохиол шалгаруулах төсөл уралдаан ирэх 6 дугаар сард болох гэж байна. Бүтээлийг 2016 оны 05-р сарын 16-аас 05-р сарын 25-ныг дуустал Д.Нацагдоржийн нэрэмжит төв номын сангийн харьяа БЗД дэх салбар номын сангийн байр /БЗД 12-р хороолол, 58-р байр/ -нд хүлээн авах юм байна. 

Бүтээлд тавих шаардлага

1. Шүлэг, яруу найргийн ном
2. Үргэлжилсэн үгийн зохиол /зөвхөн богино өгүүллэг,үлгэр/
3. Шүүмж, судлалын бүтээл /хэвлэгдсэн мэдээлэл гэх мэт/
• Зохиолчийн ирүүлэх бүтээл нь ямар байдлаар уншигчдад хүрч, олноо танигдсан болохыг нотолсон баримтыг хавсаргах юм. Тодруулбал, ном хэдэн хувь хэвлэгдсэн, хэчнээн хувь борлогдсон, сурах бичигт орсон эсэх гэх мэт мэдээллүүд байна.
• Зохиолч шаардлага хангасан 6х9 хэмжээтэй гэрэл зураг, товч намтар, уран бүтээлийн талаарх тодорхой мэдээллээ оруулна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: 99172843, 99182905 утаснаас авах боломжтой

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33282
0 эможи
keyboard_arrow_up