Хан-Уул дүүрэг гамшгаас урьдчилан сэргийлэх ажилд хөдөлгөөнт мотоциклтой эргүүл зохион байгууллаа

2014 оны 5 сарын 22

ХУД-ийн Онцгой байдлын хэлтсээс санаачлан дүүргийн нутаг дэвсгэрт гамшгаас урьдчилан сэргийлэх болон  гамшгийн үед шуурхай хүрэлцэн очих зориулалтаар мотоциклтой хөдөлгөөнт эргүүлийг томилон ажиллуулж байна. Энэхүү мотоциклийг  дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шийдвэрлүүлсэн бөгөөд гадаад улсуудын Онцгой байдлын албаны техник хэрэгслүүдээс санаа авч өөрсдөө чанга яригч болон 2 ширхэг 20 литрийн РЛО тогтоогч зэргээр    тоноглож үүрэг гүйцэтгүүлж байна. Эдгээр хөдөлгөөнт мотоциклтой эргүүл нь шатахуун бага зарцуулдаг урьдчилан сэргийлэх ажилд  маш тохиромжтой бөгөөд ялангуяа ой хээрийн түймрийн хөдөлгөөнт эргүүлийн ажилд тун тохиромжтой гал гарсан үед богино хугацаанд хүрэлцэн  очиж үүрэг гүйцэтгэх боломжтой юм.  Энэхүү ажил нь  Онцгой байдлын албаны 10 жилийн ойг угтаж Хан Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс хэрэгжүүлж буй бүтээлч ажлын нэг болж байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3327
0 эможи
keyboard_arrow_up