ХУД-ийн Онцгой байдлын хэлтэс ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх дадлага сургууль зохион явууллаа
“Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан 01 тоот албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01 тоот албан даалгавар, А/261 тоот захирамж, ХУД-ын Засаг даргын “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 2014 оны А/103 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дархан цаазат Богдхан уулын Жаргалантын аманд байрлах ИНЕГ-ын харъяа сэргээн засал сувиллын цогцолборт сургалт, дадлагыг зохион явууллаа. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, дадлагад ХУД-ын ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа ИНЕГ-ын харъяа сэргээн засал сувиллын цогцолбор, Чингис Хааны хүрээ ХХК, Бат бэх ремикон ХХК, Прожти ХХК-иудын 56 ажилчин, ХАБЭА, Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын захиргааны 11 байгаль хамгаалагч, дүүргийн Улаанзагалмайн хорооноос 2 ажилтан, ХУД-ын Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 9 алба хаагч, ХУД-ын Онцгой байдлын хэлтсийн 24 алба хаагч нийт 102 хүн оролцлоо. Энэхүү сургалтын гол зорилго нь нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг аялал зуучлал амралтын газруудыг хамруулж тэдэнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах амрагчдад хяналт тавих, ой хээрийн болон обьектийн түймрийг унтраах аргачлал мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагааг онолын болон дадлагаар тайлбарлан ойлгуулахад орших юм. Ой хээрийн түймэр унтраах дадлагыг 2 үе шаттай зохион явуулж, эхний ээлжинд бэлтгэгдсэн талбайг Онцгой байдлын алба хаагч нар түймэр унтраах багаж хэрэгслээр унтраах үзүүлэх сургууль хийв. Дадлага сургуулийн хоёрдугаар үе шатанд сургалт, дадлагад оролцогсод түймэр унтраах багаж хэрэгслээр түймрийг унтраах дадлага хийлээ. Ил задгай орчин гарсан гал түймрийг унтраах дадлагыг тэвшинд гал асаан гал унтраагуураар унтраах дадлага сургуулийг зохион явууллаа.