Прокурорын газрыг дахин байгуулах хэрэгтэй
Хийгээгүй гэмт хэргийнхээ төлөө нэг жил хоригдож 36 хоног өлсгөлөн зарлаад байгаа Б.Вандансэнгийн өмгөөлөгч болох Ц.Баасансүрэн, Г.Батбаяр нар цагдаагийн байгууллагын хүнд суртал, хуулийн гажуудлын талаар мэдээлэл хийлээ. Б.Вандансэнгэ нь Эрүүгийн хэргийн 145 зүйл хүнд гэмт хэрэг буюу хулгайн хэрэгт сэжиглэгдэн ганц худагт хоригдож байгаа юм байна. Мөрдөн байцаагч, ганц худгийн удирдлагууд түүнийг энэ өлсгөлөнг тоохгүй байгаа аж. Өмгөөлөгчид хэлэхдээ ”Цагдаагийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийсэн. Энэ бүтцийн өөрчлөлт хийхдээ гэмт хэргийн хуулинд тулгуурлаж хийсэн. Харин энэ бүтцийн өөрчлөлтөө одоо эрүүгийн хуулинд зохицуулах гэж зүтгэж байгаа нь олон хүнийг хохироож байна. Гэвч гэмт хэргийн хууль нь одоо болтол батлагдаагүй байгаа. Хэзээ батлагдах нь тодорхойгүй, тэгэхээр батлагдах хүртэл нь олон ард иргэд хохирсоор л байна. Энэ гажуудлыг засах хэрэгтэй. Прокурорын газрыг дахин ажиллуулах хэрэгтэй” байна гэлээ.