“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй музей” өдөрлөг боллоо

2014 оны 5 сарын 22

Хувь тавилан хатуурхаж, тэднээс харах мэлмий, дуурсах сонсгол, эрхтэн юүг нь булаасан ч хөгжлийн бэрхшээлтэй гэгдэх тэдний амьдралд тэмүүлэх итгэл, хүсэл мөрөөдөл, тэсвэр хатуужил, авьяас чадварыг нь салгаж харин чадаагүй юм. Тэд хэнээс ч илүүгээр гутал хувцсаа урлаж, чимэг зүүлт хэлхэж, мод чулуу дархалж, урлагийн бүтээл хүртэл хийснээ дэлгэсэн нь энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирэгсдийн нүдийг баясгаж, эрхгүй тэднээр бахархах сэтгэлийг төрүүлж байна.

Монгол оронд орчин цагийн музей үүсч, хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан нийгэмд чиглэсэн олон талт үйл ажиллагаагаараа хэдий нь олны танил болоод амжсан Монгол цэргийн музейгээс “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй музей болох нь” өдөрлөгийг ийнхүү өнгөрсөн амралтын өдөр зохион байгууллаа.   

Энэхүү өдөрлөгийн үеэр Монгол цэргийн музейн үзүүллэгийн танхимуудын танилцуулга, үзмэр, эд өлгийн тайлбарыг брайль үсгээр хийж байрлуулснаа харааны бэрхшээлтэй иргэдэд, Сэргээн засах хөгжлийн үндэсний төвийн сургалт сурталчилгааны төвийн дохионы хэлний хэлмэрч орчуулагч багш нар, 29 дүгээр тусгай сургууль болон “Дуулга” студитэй хамтран музейн танилцуулга, тайлбарыг мөн дохионы хэлээр орчуулан байршуулсанаа сонсголын бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд танилцуулж, тэдэнд музейн үзмэр, цаашлаад соёл урлаг, үзмэр үзвэрийн үйлчилгээ авах бүрэн боломж байгааг мэдрүүлсэн юм.

ЦДБЭЧуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөсөн бөгөөд СЗХҮТ-ийн хүүхэд багачууд ч шаггүй авьяаслаг болохоо харуулаад авав. Ирээдүйн офицерууд болох “Тэмүүжин өрлөг” дунд сургуулийн сонсогчдын жагсаалын үзүүлэх тоглолт өдөрлөгийн арга хэмжээнд сүр жавхаа нэмлээ.

Өдөрлөгийн арга хэмжээнд Батлан хамгаалах яам, Соёл спорт аялал жуулчлалын яам, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Сэргээн засах хөгжлийн үндэсний төв, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын удирдлагууд болон Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, параолимпийн аварга Д.Баатаржав нарын Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцсон юм.

 

 

Хувь тавилан хатуурхаж, тэднээс харах мэлмий, дуурсах сонсгол, эрхтэн юүг нь булаасан ч хөгжлийн бэрхшээлтэй гэгдэх тэдний амьдралд тэмүүлэх итгэл, хүсэл мөрөөдөл, тэсвэр хатуужил, авьяас чадварыг нь салгаж харин чадаагүй юм. Тэд хэнээс ч илүүгээр гутал хувцсаа урлаж, чимэг зүүлт хэлхэж, мод чулуу дархалж, урлагийн бүтээл хүртэл хийснээ дэлгэсэн нь энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирэгсдийн нүдийг баясгаж, эрхгүй тэднээр бахархах сэтгэлийг төрүүлж байна. - See more at: http://zasag.mn/m/ministry-of-defense/view/5605#sthash.bRpbFAIU.dpuf
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3320
0 эможи
keyboard_arrow_up