ШЕЗ-ийн дарга болон гишүүдийн үйл ажиллагааны талаар АТГ-т мэдээлэл хүргүүллээ

2016 оны 5 сарын 12

Монголын Хуульчдын холбооноос өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүдийн үйл ажиллагааны талаар АТГ-т мэдээлэл хүргүүллээ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 14 дүгээр зүйлийн 14.2, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт тус тус зааснаар Хуульчдын холбоо нь бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаар дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлдэг.  

Хуульчдын холбоо нь дээрх чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан нэр бүхий хуульчдыг зохих журмын дагуу мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд тухайн шатны шүүхийн шүүгчээр ажиллах шаардлагыг "хангахгүй" гэж дүгнэсэн боловч, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч тэдгээр нэр дэвшигчдийг шүүгчээр томилжээ. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж болон гишүүн Б.Сарантуяа, Ж.Эрдэнэчимэг, Д.Дамдин-Од, Д.Эрдэнэчулуун нар нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан "Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина" гэсэн заалтыг баримталсан эсэхэд эргэлзээ төрж байгаа тул Хуульчдын холбооноос дараах асуудалд мэдээлэл гаргасан байна. Үүнд:

1. Хуульчдын холбооноос “хангахгүй” гэж дүгнэсэн нэр дэвшигчдийг ямар шалтгааны улмаас Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгосон,

2. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхдээ нэрсийг үнэлгээний дүнгээр эрэмбэлж гарган хүргүүлдэг эсэх,

3. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан Хуульчдын холбооны дүгнэлтийг бусад шийдвэрийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлдэг эсэх,

Хуульчдын холбоонд Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт заасны дагуу "Хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирсэнээр хүчинтэйд тооцох бөгөөд хуралдааныг нээлттэй явуулж, гишүүдийн санал хураалт илээр явагдана" гэсний дагуу шүүгчид нэр дэвшигч нь шүүгчийг сонгон шалгаруулах шийдвэр гаргах хуралдаанд оролцох боломжгүй байгаа талаар үндэслэл бүхий мэдээлэл байгаа тул Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", мөн зүйлийн 7.1.6-д заасан "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх" гэсэн заалтуудыг зөрчсөн эсэхийг шалган тогтоож өгөхийг хүсчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33150
0 эможи
keyboard_arrow_up